Америк залуучуудын нэлээд нь эцэг эхийнхээ санхүүгийн дэмжлэгт түшиглэсээр байна
Wells Fargo-гийн 2026 оны судалгаагаар «америк мөрөөдөл»-ийн тодорхойлолт өөрчлөгдөж байна. Z үеийнхний хувьд бие даасан байдал хойшилж, гэр бүлийн дэмжлэг сунжирч байгааг тайлан харуулав.
Бичсэн Mulen Battulga
Бие даан амьдарч эхлэх нас хойшилж байна. Зураг: itsmulen
Wells Fargo банкны 2026 оны Money Study судалгаагаар америкчууд «америк мөрөөдөл» гэж юуг ойлгохоо шинэчилж байгааг тогтоожээ. Тайлангийн хамгийн их анхаарал татсан хэсэг нь Z үеийнхэнтэй холбоотой: тэдний нэлээд хэсэг нь эцэг эхийнхээ санхүүгийн дэмжлэгт түшиглэсээр байна.
Энэ нь дан ганц зан үйлийн асуудал биш. Орон сууц, түрээс, боловсролын өртөг өссөнөөр бие даан амьдарч эхлэх нас хойшилж, гэр бүлийн дэмжлэг урт хугацаанд үргэлжилдэг болжээ.
Хажуугаар нь өөр нэг чиг хандлага ажиглагдаж байна. Хэрэглэгчдийн 47 хувь нь сүүлийн нэг жилд хадгаламж, хөрөнгө оруулалтдаа илүү их мөнгө хийж эхэлсэн гэсэн бөгөөд өндөр хүүтэй хадгаламжийн бүтээгдэхүүн, хувийн санхүүгийн аппликейшн хайх хайлт эрс өссөн байна.
Хоёр тоо зэрэгцээд харагдах нь сонин: нэг талаас дэмжлэгээс салж чадахгүй байгаа залуучууд, нөгөө талаас хуримтлал руу илүү анхаарч буй хэрэглэгчид. Хоёулаа адилхан тодорхойгүй байдлын хариу үйлдэл байж болох юм.